Hellobaby Хүүхэд хөгжлийн апп
Install Now
Hellobaby Хүүхэд хөгжлийн апп
Hellobaby Хүүхэд хөгжлийн апп

Hellobaby Хүүхэд хөгжлийн апп

Child development app

Developer: Hellobaby
App Size: 13M
Release Date: Oct 11, 2021
Price: Free
Price
Free
Size
13M

Screenshots for App

Mobile
Бяцхан үр тань хорвоод мэндэлсэн цагаас эхлэн “Hellobaby” хүүхэд хөгжлийн цогц аппликейшн нь мэргэжилтнээр баталгаажсан зөвлөгөө мэдээллээр ээж, аав таныг зөвлөн чиглүүлэх болно.

“Hellobaby” хүүхэд хөгжлийн аппликейшнийг ашиглахдаа хүүхдийнхээ төрсөн өдрийг, төрсөн үеийн жин, өндөр гэх мэт мэдээллүүдийг оруулан хүүхдийнхээ өсөлт хөгжлийг хянан бүртгэж ашиглана.

Hellobaby аппликейшн нь хүүхдийн тань дахин давтагдашгүй энэ үед өсөлт хөгжлийг долоо хоног тутам нарийвчлан харуулж, хүүхдийн тань дахин давтагдашгүй 0-2 насны энэ үед өсөлт хөгжлийг долоо хоногоор нарийвчлан харуулж, хөгжлийн түлхүүр үе шатуудад хүүхдийн тань хийж сурсан байх чадваруудыг хүүхдийн сартай уялдуулан харуулна.

Мөн та хүүхдийнхээ нойр, хооллолт, баас шээс, өвчлөл болон зонхилон тохиолдох өвчлөлийн шинж тэмдгийг бүртгэж , товлолт болон сайн дурын вакцины мэдээллээ авч, хүүхдийнхээ сүүлийн 6 сарын эрүүл мэндийн тайланг аппликейшнээс татаж авах боломжтой юм.
Аппликейшнийг ашигласнаар та хүүхэдтэйгээ өдөр бүр хийж болох нэг алхмыг манай 1000 өдрийн аялал цэсээс авснаар ээж аав Та хүүхдийн өсөлт хөгжилтөд чухал хувь нэмэр оруулж чадна. Мөн хүүхдийнхээ эрүүл мэнд, өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай эмнэлэг, үйлчилгээний газрын дэлгэрэнгүй танилцуулгыг авч өөрийн үнэт цагийг хэмнэх боломжтой.

Аппликейшн дэх мэдээ, мэдээллийг олон улсын баталгаат эх сурвалжуудыг ашиглан “Hellobaby”-ийн эмч нарын зөвлөл болон бусад мэргэжилтнүүд Монголынхоо хууль тогтоомжуудтай уялдуулан, боловсруулж гаргадаг болно. Эдгээр эх сурвалжууд нь жирэмслэлт болон хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, хүмүүжлийн чиглэлээр хамгийн сүүлийн үеийн баталгаат мэдээллийг түгээдгээрээ дэлхийд тэргүүн эгнээнд жагсдаг.


Hellobaby эмч нарын зөвлөл нь Монгол улсын төрөх эмнэлгүүд, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, ЭХЭМҮТ зэрэг байгууллагуудад 15-аас дээш жил ажилласан чадварлаг туршлагатай эмч нарын багаас бүрдсэн.

Эмч, мэргэжилтнүүд болон чадварлаг сэтгүүлч редакторуудаас бүрдсэн “Hellobaby редакцын хамт олон” нь “Жаргалтай үрсийн дижитал зөвлөх” уриан дор энэхүү цахим хөтчөөр дамжуулан аав, ээжүүдийн шинжлэх ухаанч мэдлэг, боловсролыг тэлснээрээ эх, үрс эсэн мэнд амаржиж, эрүүл өсөж бойжиход нь үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэмээн гүнээ итгэдэг билээ.
 
Анхааруулга: 
“Hellobaby” аппликейшнд агуулагдах бүх мэдээлэл зөвлөгөө нь зөвхөн мэдээлэх зорилготой бөгөөд танд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмнэлэг, эмчийн хяналт, үзлэг, оношилгоо, эмчилгээг 
ямар ч тохиолдолд орлохгүй. Та өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндтэй холбоотой асуудлыг 
эмчтэйгээ зөвлөлдөж, эмнэлгийн хяналтад байлгах шаардлагатай. “Hellobaby” аппликейшнийг хэрэглэснээс үүдэн гарсан аливаа асуудлын хариуцлагыг байгууллага хариуцахгүй болно. 
 
 
 
 
 
 
 
Show More
Show Less
More Information about: Hellobaby Хүүхэд хөгжлийн апп
Price: Free
Version: 1.0.2
Downloads: 5000
Compatibility: Android 4.4 and up
Bundle Id: com.nubisoft.hello_baby_mobile
Size: 13M
Last Update: Oct 11, 2021
Content Rating: Everyone
Release Date: Oct 11, 2021
Content Rating: Everyone
Developer: Hellobaby


Whatsapp
Vkontakte
Telegram
Reddit
Pinterest
Linkedin
Hide