Гэр бүлийн апп
Install Now
Гэр бүлийн апп
Гэр бүлийн апп

Гэр бүлийн апп

Хүүхдийн дадал бясалгал үлгэрээс эхлээд санхүү календар хүртэл бүгд нэг дор

App Size: Varies With Device
Release Date: Dec 3, 2025
Price: Free
Price
Free
Size
Varies With Device

Screenshots for App

Mobile
Fami бол гэр бүлийн өдөр тутмын амьдралыг илүү эмх цэгцтэй, дулаан, зөв дадалтай болгох зорилготой цөм апп юм.

Хүүхдийн дадлаас эхлээд санхүү, хоолны менү, календар, зураг, бясалгал, үлгэр хүртэл – бүгд нэг дороос харах боломжтой боллоо.

👦🧒 Хүүхдийн өдөр тутмын ДАДАЛ

Хүүхэд бүрт тусдаа дадал үүсгэж, зорилго онооно

Шүдээ угаах, ном унших, дасгал хийх, ус уух гээд өдөр тутмын жижиг даалгаврууд

Гүйцэтгэл бүр дээр нь оноо авах байдлаар тоглоом шиг хандана

Эцэг эх нь хүүхдийн дэвшил, статистик-ийг нэг дороос харна

📸 Гэр бүлийн зураг, өдрийн түүх

Гэр бүлээрээ авхуулсан зургаа хадгалж, өдрөө тэмдэглэнэ

“Өнөөдөр бид…” гэдэг шиг өдрийн тэмдэглэл, дурсамж үлдээнэ

Хүүхдийн анхны алхам, төрсөн өдөр, аялал, онцгой мөчүүдийг цэгцтэй архивлаж хадгална

💰 Гэр бүлийн САНХҮҮ – орлого/зарлага

Гэр бүлийн орлого, зарлагаа бүртгэнэ

Хамгийн их мөнгө юунд урсаад байгааг график, ангиллаар нь харах боломжтой

Хоол, хэрэглээ, сургалт, бусад гэж ангиалж хянах

Санхүүгээ хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар үзүүлж, мөнгөний зөв дадал суулгахад тусална

🧘‍♂️ Хүүхдийн бясалгал & үлгэр

Өсвөр нас, бага насныханд зориулсан тайвшруулах бясалгал

Стресс, айдас, шийдвэр гаргалт, өөртөө итгэх итгэлд зориулсан аудио хөтөч

Унтахын өмнөх үлгэр, эерэг үгс, урам зориг өгөх контент

Хүүхдийн сэтгэл зүйг анхаарсан, дотно, аюулгүй орчин

📰 Бусад мэдээ, мэдээлэл

Хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн харилцаа, санхүү, дадал, эрүүл мэндийн богино зөвлөгөө, нийтлэлүүд

Эцэг эхчүүдэд зориулсан tips & tricks – бага багаар өөрчлөлт хийхэд тусална

🍽 Хоолны хэсэг – 7 хоног / 1 сарын МЕНҮ

Гэр бүлийн 7 хоног, 1 сарын хоолны төлөвлөгөө гаргах

Өглөө, өдөр, оройн хоолыг урьдчилж төлөвлөж, худалдан авалтаа ухаалгаар хийх

Хүүхдийн хоолны дуршил, тэжээллэг байдлыг бодолцсон менү зохион байгуулахад тусална

📆 Календар & өдрийн төлөвлөгөө

Гэр бүлийнхээ чухал өдрүүдийг календар дээр тэмдэглэнэ:

сургуулийн өдөрлөг, эмчийн үзлэг, төрсөн өдөр, аялал, уулзалт гэх мэт

Тухайн өдрөө юу хийхээ жагсаан бичиж, тууштай биелүүлэхэд тусална


Яагаад Fami-г ашиглах вэ? 💡

Гэр бүлийн дотоод соёл, дадлыг урт хугацаанд төлөвшүүлэхэд тусална

Хүүхдүүдтэйгээ хамт апп дотор тоглоом шиг зорилго биелүүлж, дурсамж бүтээнэ

Санхүү, цаг, анхаарлаа илүү ухаалгаар удирдаж, стресс багасгана

Гэр бүлийн амьдрал тарамдсан олон апп-с биш, нэг газар төвлөрөн эмхлэгдэнэ

Хүүхдүүддээ зөв дадал, өөртөө итгэл, дулаахан дурсамж бэлэглэхийг хүсдэг бол
Fami-г суулгаад гэр бүлийнхээ амьдралыг хамтдаа бүтээгээрэй. 🧡
Show More
Show Less
More Information about: Гэр бүлийн апп
Price: Free
Version: VARY
Downloads: 2
Compatibility: Android Varies with device
Bundle Id: fami.skillon.mn.fami_app
Size: Varies With Device
Last Update: 1970-01-01
Content Rating: Everyone
Release Date: Dec 3, 2025
Content Rating: Everyone
Developer: Chandmani technology LLC


Whatsapp
Vkontakte
Telegram
Reddit
Pinterest
Linkedin
Hide