Энэхүү аппликейшн нь Япон улсад амьдарч буй болон аялах гэж буй монголчуудад зориулан хөгжүүлж байгаа нэгэн шинэ хэрэгсэл юм. Аппликейшн нь монголчуудад Японд амьдрах, ажиллах, аялахад шаардлагатай мэдээллийг хурдан, хялбар хүргэх зорилготой. Энэ нь япон хэл, соёл, хууль дүрэм, ажлын байр, орон байр, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг амьдралын хэрэгцээт бүхий л асуудлаар хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөнүүдийг оруулна.