Галсан овогтой Отгонням нь 2023 оноос орон нутгийнхаа мэдээллийг цахимд нэгтгэн хүргэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилго бүхий “Товхон говь” ХХК-г байгуулсан. Цахим шилжилтийн хүрээнд “Дорноговь апп” төслийг хэрэгжүүлж байгаа ба энэхүү төслийн хүрээнд хэрэглэгчдэд захиалсан бараа, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх Tstore Go хүргэлтийн системийг бий болгож байна.
Tstore Go нь хүргэлтийн ажилтнуудад зориулсан аппликейшн бөгөөд захиалга хүлээн авах, хүргэлтийн маршрут харах, захиалгын төлөв өөрчлөх зэрэг үйлдлийг хийх боломжтой. Энэхүү систем нь худалдан авагч, борлуулагч болон хүргэгчийг нэгтгэсэн уялдаа холбоотой дижитал платформыг бүрдүүлж, орон нутгийн түвшинд найдвартай хүргэлтийн үйлчилгээ бий болгоход чиглэгдсэн юм.